애스크로AIPublic Preview
← 학술논문 검색
학술논문법학연구2017.08 발행

Монгол Улсын хувийн эрх зүйн байгууллага б а түүний хэлбэр, эрх зүйн зохицуулалтын зар им асуудал

aМонгол Улсын хувийн эрх зүйн байгууллага б а түүний хэлбэр, эрх зүйн зохицуулалтын зар им асуудал

Davagdorj. Enkhzul(몽골 국립대학교)

53권, 13~28쪽

초록

1. Хэдийгээр хувийн эрх зүйн байгууллагад холбогдох харилцааг зохицуулсан хууль түүний дотор Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хувийн эрх зүйн байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичгийг ялгамжтай (үүсгэн байгуулах гэрээ, дүрэм гэх мэт) нэрлэн томьёолсон боловч эдгээр нь хамтран ажиллах гэрээний гол нөхцлийг өөртөө агуулсан, хэлцлийн шинж бүхий баримт бичиг гэж үзэж байна. Хэрэв энэ утгаар нь ойлговол хувийн эрх зүйн байгууллага нь хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдах тохиолдолд дахин шинээр үүсгэн байгуулах баримт бичиг үйлдэхгүйгээр бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийх замаар хялбараар өөрчлөн байгуулагдах эерэг үр дагавартай байж болох юм. 2. Хамтран ажиллах гэрээ нь нэг төрлийн гэрээний харилцаа боловч түүнийг үндэслэн хувийн эрх зүйн байгууллага үүсгэн байгуулагдах онцлогтой тул хамтран ажиллах гэрээнд холбогдох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, холбогдох хэм хэмжээг хэрэглэхдээ энэ онцлогийг нь харгалзан үзэх нь зүйтэй юм. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч хуулийг цоорхойтой байна гэж тогтоовол шүүгч энэ цоорхойг шийдвэрийнхээ үндэслэлд дурдсан “хуулийн нэмэлт”-ээр нөхдөг. Шүүхээс “тогтоох хуулийн нэмэлт” нь тухайн шийдвэрлэж байгаа тохиолдолд болон түүнтэй төстэй ирээдүйд шийдвэрлэх тохиолдлуудын хувьд ч ач холбогдолтой. 3. Хувийн эрх зүйн салбарт бизнесийн эрх зүйн зэрэгцээ хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй судлалыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь бизнесийн эрх зүйн судлах зүйлийг зөвхөн ашгийн төлөө зорилготой байгууллагаар хязгаарласнаар ашгийн бус зорилготой хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь судлах зүйлийн гадна үлдэх сул талтай байна. Магадгүй бизнесийн эрх зүй хичээлийг хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй гэж өөрчлөн томьёолж улмаар судлах зүйлийн агуулгыг өргөжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байж болох юм.

Abstract

1. aХэдийгээр хувийн эрх зүйн байгууллагад холбогдох харилцааг зохицуулсан хууль түүний дотор Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хувийн эрх зүйн байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичгийг ялгамжтай (үүсгэн байгуулах гэрээ, дүрэм гэх мэт) нэрлэн томьёолсон боловч эдгээр нь хамтран ажиллах гэрээний гол нөхцлийг өөртөө агуулсан, хэлцлийн шинж бүхий баримт бичиг гэж үзэж байна. Хэрэв энэ утгаар нь ойлговол хувийн эрх зүйн байгууллага нь хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдах тохиолдолд дахин шинээр үүсгэн байгуулах баримт бичиг үйлдэхгүйгээр бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийх замаар хялбараар өөрчлөн байгуулагдах эерэг үр дагавартай байж болох юм. 2. Хамтран ажиллах гэрээ нь нэг төрлийн гэрээний харилцаа боловч түүнийг үндэслэн хувийн эрх зүйн байгууллага үүсгэн байгуулагдах онцлогтой тул хамтран ажиллах гэрээнд холбогдох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, холбогдох хэм хэмжээг хэрэглэхдээ энэ онцлогийг нь харгалзан үзэх нь зүйтэй юм. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч хуулийг цоорхойтой байна гэж тогтоовол шүүгч энэ цоорхойг шийдвэрийнхээ үндэслэлд дурдсан “хуулийн нэмэлт”-ээр нөхдөг. Шүүхээс “тогтоох хуулийн нэмэлт” нь тухайн шийдвэрлэж байгаа тохиолдолд болон түүнтэй төстэй ирээдүйд шийдвэрлэх тохиолдлуудын хувьд ч ач холбогдолтой. 3. Хувийн эрх зүйн салбарт бизнесийн эрх зүйн зэрэгцээ хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй судлалыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь бизнесийн эрх зүйн судлах зүйлийг зөвхөн ашгийн төлөө зорилготой байгууллагаар хязгаарласнаар ашгийн бус зорилготой хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь судлах зүйлийн гадна үлдэх сул талтай байна. Магадгүй бизнесийн эрх зүй хичээлийг хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй гэж өөрчлөн томьёолж улмаар судлах зүйлийн агуулгыг өргөжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байж болох юм.

발행기관:
부설법학연구소
분류:
법학교육

AI 법률 상담

이 논문의 주제에 대해 더 알고 싶으신가요?

460만+ 법률 자료에서 관련 판례·법령·해석례를 찾아 답변합니다

AI 상담 시작
Монгол Улсын хувийн эрх зүйн байгууллага б а түүний хэлбэр, эрх зүйн зохицуулалтын зар им асуудал | 법학연구 2017 | AskLaw | 애스크로 AI