애스크로AIPublic Preview
← 학술논문 검색
학술논문법학연구2017.08 발행

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэр лэх зохицуулалт, онцлог

aХөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэр лэх зохицуулалт, онцлог

S.Bolormaa(몽골 국립대학교)

53권, 45~59쪽

초록

1990-д оны дунд үеэс Монгол Улсад төрийн албаны шинэчлэл хэрэгжиж эхлэн Төрийн албаны тухай хууль батлагдан гарч улмаар төрийн алба, төрийн албан тушаал, төрийн албан хаагч гэсэн ойлголтууд бий болсон. Ингэснээр төрийн алба, төрийн албан хаагчийн алба хаших онцлогийг хөлсний хөдөлмөрөөс ялгаатай зохицуулах бодит шаардлага бий болсон. Энэ нь хөдөлмөрийн харилцаанд ажил үүрэг гүйцэтгэж, хөдөлмөр эрхэлж байгаа субьектүүдийг ажилтан, албан хаагч гэсэн ангилалд авч үзэх шалгуур үзүүлэлт болсон төдийгүй хөдөлмөрийн эрх зүйн харилцааны аспектуудыг хувийн ба нийтийн эрх зүйн ангилалд авч үзэх үндэслэл бүрдсэн. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын багш, профессор Б.Чимид “Нийтийн эрх зүйн субъектийн талаархи зарим ойлголтын харьцаа, онцлог” өгүүлэлдээ “... эрх зүйн тогтолцоонд хандах шинэ үзэл, хандлага баримтлахад нийтийн ба хувийн эрх зүйн тухай сургаалийг тулгуур болгох нь зүйтэй”хэмээндүгнэсэннь Хөдөлмөрийн эрх зүйг хувийн ба нийтийн эрх зүйн үүднээс авч үзэх онолын болон практик хэрэгцээ шаардлагыг ч харуулж байна. Хөдөлмөрийн эрх зүйг Ажилтан- Ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх харилцааных нь хувьд хувийн эрх зүйд түүнчлэн төрийн алба хашихтай холбоотой харилцааных нь хувьд нийтийн эрх зүйд хамааруулж болох энэ шинжээр нь ихэнх судлаачид хөдөлмөрийн эрх зүйг Холимог эрх зүйд хамааруулж үздэг. Тухайлбал АНУ-ын эрдэмтэн Кристофер Осакве “Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай анги”бүтээлдээ материаллаг эрх зүйн бүрдэл болох Хөдөлмөрийн болон нийгэм хангамжийн эрх зүйг Холимог эрх зүйд хамааруулан судлан авч үзсэн бол доктор П.Одгэрэл төрийн алба бүхий хөдөлмөрийн харилцааг нийтийн эрх зүйд хамааруулан үзжээ. Ажилтан-ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэж буй харилцаа нь тэдний хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр үүсдэг, маргааныг Хөдөлмөрийн Маргаан Таслах Комиссоор болон эвлэрүүлэн зуучлалын журмаар мөн ердийн харьяаллын шүүх хянан шийдвэрлэдэг гэх зэрэг шинжээр нь Хөдөлмөрийн эрх зүйг хувийн эрх зүйд хамааруулах бөгөөд энэ үүднээс “Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэх зохицуулалт, онцлог ” сэдэвт илтгэлээ хувийн эрх зүйн үүднээс авч үзсэн болно.

Abstract

aАжилтан-ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэж буй харилцаа нь тэдний хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр үүсдэг, маргааныг Хөдөлмөрийн Маргаан Таслах Комиссоор болон эвлэрүүлэн зуучлалын журмаар мөн ердийн харьяаллын шүүх хянан шийдвэрлэдэг гэх зэрэг шинжээр нь Хөдөлмөрийн эрх зүйг хувийн эрх зүйд хамааруулах бөгөөд энэ үүднээс “Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэх зохицуулалт, онцлог ” сэдэвт илтгэлээ хувийн эрх зүйн үүднээс авч үзсэн болно.

발행기관:
부설법학연구소
분류:
법학교육

AI 법률 상담

이 논문의 주제에 대해 더 알고 싶으신가요?

460만+ 법률 자료에서 관련 판례·법령·해석례를 찾아 답변합니다

AI 상담 시작
Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэр лэх зохицуулалт, онцлог | 법학연구 2017 | AskLaw | 애스크로 AI